Н.Түвшинбаяр заан унаагүй хэрнээ тахимаа өгч, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв /бичлэг/

Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болж, зүүн баруун жигүүрийг магнайлан боссон улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба нар үзүүр түрүүнд шалгаран үлдлээ.

Үзүүр түрүүний барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба давуулж хутгаж дайраад улсын арслан Э.Оюунболдыг давлаа.

Шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд улсын заан, олимпийн аварга Н.Түвшинбаярыг амлан барилдсан. Хоёр бөх хаялцах барьц сонгох болоход эхлээд Э.Оюунболдын талд буусан ч арслан давж чадалгүй барьцаа алдсан. Харин дараа нь заан хаялцах барьц сонгохоор болсон ч хоёр бөх ярилцаад дахин шоо хаяулж улмаар Н.Түвшинбаяр унаагүй хэрнээ тахимаа өгсөн юм.

Үүнд Бөхийн өргөөнд цугласан зарим үзэгчид дургүйцлээ илэрхийлж байлаа. Дараахан нь заан Н.Түвшинбаяр барилдааны явцад гарын гэмтэл нь сэдэрсэн тул ийм үйлдэл хийсэн гэсэн тайлбар уншуулсан.

Барилдааны дүйз

Тавын даваа

  1. У.ар Э.Оюунболд – у.н Б.Ганхуяг
  2. У.г Б.Гончигдамба – у.х Б.Одгэрэл
  3. У.з Н.Түвшинбаяр – у.н Г.Ганжад
  4. У.х Б.Бат-Өлзий – а.а Э.Мөнхбаатар
  5. У.х М.Бадарч – у.н Ц.Одбаяр
  6. У.х Ш.Мөнгөнбаатар – у.н Б.Батжаргал
  7. У.н Э.Энхбат – у.н Ч.Баянмөнх
  8. У.н Д.Амарсайхан – а.а Э.Ууганбаяр

Зургаагийн даваа

  1. У.ар Э.Оюунболд – у.н Э.Энхбат
  2. У.г Б.Гончигдамба  – у.н Ц.Одбаяр
  3. У.з Н.Түвшинбаяр – у.н Д.Амарсайхан
  4. У.х Ш.Мөнгөнбаатар – а.а Э.Мөнхбаатар

Долоогийн даваа

  1. У.ар Э.Оюунболд – у.з Н.Түвшинбаяр
  2. У.г Б.Гончигдамба – а.а Э.Мөнхбаатар

Наймын даваа

  1. У.ар Э.Оюунболд – у.г Б.Гончигдамба

news1.mn Р.Гэгээ

SHARE