21 настай сумоч өрсөлдөгчөө өмсөх мэхээр давжээ

Мэргэжлийн Сумогийн Хару башё эхлээд долоо хонож байна. Макүүчи буюу дээд зиндааг ёкозүна Хакухо М.Даваажаргад магнайлан боссоны зэрэгцээ эхний долоон өдөр дараалан давснаар тэмцээнийг тэргүүлж явна.

Хару башёгийн дөрөв дэх өдөр Жонидан зиндаанд нэгэн уран барилдаан болжээ. Мусашигава дэвжээний 21 настай сумоч Кайшу өрсөлдөгч Рюкиг өмсөж давсан байна. Одоогоор Кайшу Ринтаро хоёр даваа нэг унаатай яваа ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE