Румынд нэг метрийн урттай авто замын нээлт болов

Румын улсын Сучава хотын ойролцоо нэгэн тун өвөрмөц авто замын нээлт болжээ. Авто замын урт нь ердөө нэг метр гэнэ. Тус замын нээлтэд Сучава хотын захирагч өөрийн биеэр оролцсон байна.

Сучава хотын бизнесмэн Стефан Мандачи өөрийн хөрөнгөөрөө энэ замыг бүтээж буй бөгөөд метрийн урттай хийдэг нь Румын улсын авто замын хөгжил маш муу байгаад олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд хийж буй алхам ажээ.

“Румынд авто зам хэрэгтэй байна. Бид төр засгийн худал амлалтаас залхаж гүйцлээ. Би хувиасаа 4500 евро гаргаж, энэ замыг тавилаа. Бусад бизнесмэн, ард иргэд миний санаачлагыг дэмжиж, авто замд тавихад тусална гэж найдья” хэмээн Мандачи өгүүлжээ.

Тус улсад шинэ зам тавих ажил маш удаашралтай байгаа юм байна. Мөн Румыний зам их муу тул автын осол маш олон гардаг гэнэ. 2017 онд гэхэд авто ослоор 1700 гаруй хүн амь үрэгджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE