Ноён уул дахь лицензүүдийг цуцлахаар боллоо

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дөнгөж сая өндөрлөлөө.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан ““Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, Гацууртын орд дахь тусгай зөвшөөрлүүдийг шүүхээс цуцлахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ
SHARE