Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг юу гэж хэлэв?

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ууртай байна. Түүнийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа”-даа удаа дараа чимхэж буй. Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гаригт тус нэвтрүүлгийн зочноор оролцсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан нүүрсний гэгддэг Л.Гансүх Ц.Элбэгдоржийн шударга бусын хонгил өөрийг нь хэрхэн хэлмэгдүүлсэн тухай ярьсан.

Нэвтрүүлэг гарсны маргааш “Цензургүй яриа”-нд орох хүсэлтэй байгаагаа сошиалаар ууртай гэгч нь илэрхийлсэн. Экс Ерөнхийлөгчийн хариуг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ёжтой өгснөөр дахиад л ууртай мессэжийг олон нийтийн сүлжээгээр хаясан.

Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь сошиалын хамгийн сонирхолтой мэдээлэл болж байна. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч үүнд хариу барьжээ. Тэрээр “Ингээд л өргөдөл сараачаад орж ирдэг хүн дээ” гэсэн товчхон тайлбар бичсэн байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE