Жастин Биберийн эхнэр өмдөө “мартжээ”

Дуучин Жастин Бибер эхнэр Хейли Болдуиныхаа хамт Нью-Йоркийн загварын компанийн албан байрнаас гарч яваа зургийг папараццчид даржээ.

22 настай Хейли Болдуин хоолойтой ноосон цамц өмсөөд дээгүүр нь нэлмэгэр пальто хаясан ч харин өмд юмуу юбка өмсөхөө “мартсан” байж. Харин хөлдөө могойн арьсан гутал жийжээ.

Бибер Болдуин хоёр 2018 оны намар гэрлэж, Хейли нөхрийнхөө овгийг авсан. Тэднийг өнгөрсөн долдугаар сард сүй тавьсан тухай зар тарсан билээ. Түүний дараахан Хейли хагас сая ам.долларын үнэтэй сүйн бөгжтэйгээ хэсэг зугаалж, бүр сэтгүүлийн нүүрэнд хүртэл тэр бөгжтэйгээ гарсан юм.

New1.mn Р.Гэгээ

 

SHARE