Тэмээ шатааж тахил өргөсөн бөө нарыг 3000 рублиэр торгожээ

ОХУ-ын Буриад улсын Эрхүү /Иркутск/ хотын “Мөнх хөх тэнгэр” гэх нийгэмлэгийн бөө нар эх орныхоо амьдралыг тогтворжуулж, ард иргэдээ энх амар байлгахын тулд гэсэн тодотголтойгоор таван тэмээг амьдаар нь шатааж, тахил өргөсөн явдал сарын өмнө гарсан. Тэгвэл тэдгээр бөө нарыг 3000 рублиэр торгожээ.

Гэхдээ шатаасан үйлдэлд нь бус харин тосгоноос Эрхүү хот руу эрүүл ахуйн бичиггүй тэмээ оруулсан гэх үндэслэлээр торгосон гэнэ.

“Тэмээ яаралтай хэрэг болсон болохоор эрүүл ахуйн бичиг бүрдүүлж ч амжаагүй” хэмээн бөө нарын тэргүүн Артур Цыбиков мэдэгджээ.

Харин амьтантай хэрцгийгээр харьцсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс Цагдаагийн газар татгалзсан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE