Жеки Чан алдартнуудыг ядуучуудад туслахыг уриалав

Тулаант киноны од, найруулагч, жүжигчин Жеки Чан Бүх Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх Үндэсний хорооны хуралдаанд оролцож, үг хэлжээ. Тэрбээр өөрийн адил алдартай жүжигчдийг эх орныхоо ядуу иргэдэд тусламж үзүүлэхийг уриалсан байна.

“Ард иргэд намайг маш сайхан хүлээж авдаг. Гэвч би тэдгээр хүмүүсийн тэр сайхан сэтгэлийн хариуг хэрхэн барих вэ гэж үргэлж шаналдаг. Жүжигчид, алдартнууд бид нийгэм, олон нийтэд нөлөөлөх боломжоо ашиглан ядууралтай тэмцэхийг уриалж байна” хэмээн Жеки Чан өгүүлжээ.

Тэрбээр 2018 оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал тусламжийн  27 бригад байгуулж, Хятадын хамгийн ядуу амьдралтай нутаг дэвсгэрүүд рүү илгээн тусламж үзүүлсэн ажээ.

Хятадын жүжигчид Жеки Чаны уриалгыг дэмжин, ядууралтай тэмцэх үйлсэд оролцож эхлээд байгаа юм байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE