Ц.Элбэгдорж: Тэнцвэртэй, бодит мэдээллийг хүргэх нь сэтгүүлчийн дур биш үүрэг

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн явуулдаг “Цензургүй яриа”-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцох эсэх асуудал олны анхаарлыг татсаар байна. “Цензургуй яриа”-ны сэдэв голдуу экс Ерөнхийлөгчтэй холбогдож буйг сүүлийн дугаарууд бэлхнээ харуулж буй. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ярилцах хүсэлтэй байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлэв. Хариуд нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Үзэгчид таныг 30 “хошгируулсан” гээд дургүй байна. Харин та 3 сая инээд шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой” гэжээ.

Тэгвэл үүний хариуг экс Ерөнхийлөгч дахин өгчээ. Тэрээр “Бодож бодож, ярилцаж ярилцаж ийм хариу олжээ. Намайг ингэж хэлнэ гэдэг бол намайг өөдөөс татаж босгож байгаатай адил. Харин бусдыг доош хийж болохгүй. Хүмүүс тэнцвэртэй, бодит мэдээллийг хүсч байгаа. Түүнийг хүргэх нь сэтгүүлчийн дур биш үүрэг. Үнэнээс болгоомжлох хэрэггүй. Олон түмэн үнэнийг, бодит мэдээллийг үгүйлсээр, нэхсээр байх болно” гэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE