Оны шилдэг аавын чадвар

Мэжор лигийн улирал эхлээд удаагүй ч Оны шилдэг аавд албан бусаар нэр дэвших нэгэн залуугийн бичлэг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ.

Мэжор лигийн өмнөх улирлын аварга “Атланта Юнайтед”-ын фанат нэгэн залуу “Цинциннати”-тай 1:1-ээр тэнцсэн тоглолтыг стадионд үзэх зуураа баруун гартаа идэх юм барьж, харин зүүн гартаа гар утас атган ардаа суугаа охиндоо хүүхэлдэйн кино үзүүлэх аж.


Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг өөрөө ч дуртай багийнхаа тоглолтыг үзэн дэмжихийн зэрэгцээ мөн ходоодоо “баясгаж”, хамгийн гол нь бяцхан охиноо мөн үзэх юмтай байлгаж харж чадаж буй залууг олон нийтийн сүлжээнд “Оны шилдэг аав”-аар нэрлээд байна.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE