69 настай Алла Пугачева хэт турж, олны санааг “зовоожээ”

ОХУ-ын дуучин Валерий Леонтьевийн 70 насны ойд зориулсан концертод түүнтэй нэг онд төрсөн Алла Пугачева уригдан оролцжээ. Өндөр өсгийт углаж, богино хар даашинз улаан хүрмээр гоёсон Алла Пугачева хэт туранхай харагдаж олны санааг “зовоожээ”.

“Алла, та минь өөрийгөө яачих нь энэ вэ?” гэх юмуу эсвэл “Өвдгөө гаргах бус харин нуух ёстой нас шүү дээ!” гэсэн сэтгэгдэл үзэгдэхийн зэрэгцээ “Нас насандаа л байх сайхан”, “Энэ өвчнөөс болж турсан байх аа” гэхийн хажууд “Одоо яаж ч хичээлээ сайхан харагдахгүй шүү дээ”, “Өрөвдмөөр юм аа” гэх мэтээр олон нийт таагүй сэтгэгдлээр булж гарчээ.

Гэхдээ мэдээж Аллагийн шүтэн бишрэгчид өмөөрөлгүй яахав. “Алла бол онцгой авьяастан болохоор юу хийх нь өөрийнх нь дур” гэх юмуу “Гоё харагдаж байна. Атаархагчдыг битгий сонс”, “Би энэ концертийг очиж үзсэн. Алла урьдын адил гайхалтай хэвээрээ байна лээ” хэмээн бичжээ.

 

Алла Пугачева ирэх дөрөвдүгээр сард 70 нас зооглоно.

News1.mn Р.Гэгээ

SHARE