Олон нийтийн амралт, тэмдэглэлт ойн баярын өдрүүдэд тээврийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэхүү журмын дагуу сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 25-наас энэ сарын 1-ний өдрийг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй.
Харин өнөөдрөөс авто машиныг улсын дугаараар хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна. Өнөөдөр 4,9 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй.