Бэлхүүснээсээ бүдүүн гуятай загвар өмсөгч Энциноза

Америкийн Наташа Энциноза хэмээх фитнессийн багш, загвар өмсөгч бүсгүй олон нийтийн сүлжээнд олон мянган дагагчтай болж алдаршжээ. Эхэндээ түүнийг хүмүүс анзаардаггүй байж. Найз залуу нь хүртэл “тарган” гээд хаяж оджээ.

Найз залуудаа хаягдсныхаа дараагаар турах зорилготойгоор Наташа бэлтгэл хийж эхэлсэн байна. Аажимдаа энэ нь түүний хобби болж сүүлдээ бүр мэргэжил нь болж хувирчээ.

Долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдгээс өдөрт хоёроос доогүй цагийг зааланд өнгөрүүлнэ. Түүнийг Street Fighter тоглоомын Чунь Литэй төстэй тул анх олон нийт анзаарсан байна.

Түүний нэг гуяны тойрог 66 сантиметр буюу бэлхүүснээсээ бүдүүн гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE