Моника Беллуччи залуу амрагаа нуухаа болилоо

Италийн 54 настай үзэсгэлэнт жүжигчин Моника Беллуччи хувийн амьдралаа олны өмнө дэлгээд байх тун дургүй нэгэн. Харилцаа нь шинэ шатанд гарч, гэрлэж болох хүн гэж тооцсон цагтаа л түүнийгээ олонд ил харуулдаг гэж хэвлэлүүд үздэг аж.

Венсан Касселаас салснаас хойш анх удаагаа Моника Беллуччи олны өмнө шинэ амрагтайгаа гарч ирлээ.

Зураач, архитектор Николя Лефевртэй зугаалж явааг нь папараццчид өмнө нь хэвлэлээр цацсан ч гэсэн Моника Беллуччи одоо хүртэл харилцаагаа ил гаргаж байгаагүй юм.

“Миний сэтгэл эзэнтэй. Миний эр бол надтай төстэй ажил хийдэггүй ч гэсэн үргэлж дэлхийгээр хэрэн хэсэх шаардлагатай байдгаараа бид төстэй. Түүнтэйгээ би их жаргалтай байдаг” гэж Моника Беллуччи Парист болсон Chanel-ийн үдэшлэгийн үеэр өгүүлжээ.

Жүжигчний найз залуу Николя Лефевр нь 36 настай. Өмнөх гэрлэлтээсээ найман настай нэг охинтой гэнэ. Мөн Парист өөрийн гэсэн галерейтэй ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE