Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон ажлаа өгөхөөр болжээ

Б.Энхзаяа
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дуулиан үргэлжилсээр байна. ЗГХЭГ-аас өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаснаар энэ асуудал өндрөө авсан. Тэгвэл өнөөдөр /2019.3.4/Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс” корпорацид худалдсан санхүүгийн эх үүсвэрийн схемийг ЗГХЭГ-ын дарга Д.Оюун-Эрдэнэ нар дэлгэлээ. Уг схемээр бол 49 хувийг худалдсан нийт хөрөнгийн 72 хувь буюу 119.4 сая ам.долларыг төрөөс гарсан баримт байна.
Энэ нь хувийн аж ахуйн нэгжид төрийн өмчийн хувийг худалдахдаа төрөөс ихэнх хөрөнгийг гаргаж өгсөн гэсэн үг. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай асуудал олны анхаарлын гол сэдэв болж буй энэ үед Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон ажлаа өгөхөөр болжээ. Түүний эл шийдвэр хувьчлалтай шууд холбоотойг эх сурвалжууд хэлж, өмнөх үйл явдлууд батална.
Тухайлбал, “Монголын зэс” корпорацийн санхүү болон удирдлага Худалдаа хөгжлийн банктай шууд холбоотой гэдгийг О.Орхон баталсан нь Засгийн газрын хуралдааны нууц тэмдэглэлээс ил болсон байгаа юм. Энэ үндэслэлээр гуран шатны шүүхийн шийдвэр “Монголын зэс” корпорацийн талд гарч байсан юм.
Эх сурвалж: news1.mn
SHARE