Овечкин цохиогүй хэрнээ гоол оруулж, содон тохиолдлоор багтаа хожил авчрав

NHL-ийн “Вашингтон Кэпиталз”-“Нью-Йорк Рейнжерс”-ийн тоглолт 3:2-оор өндөрлөлөө. Тус тоглолт 2:2-оор тэнцсэн тул буллитаар ялагчийг тодруулахад хүрсэн юм.

Нэгдсэн Улсын нийслэлийн багийн ахлагч Александр Овечкин буллитын дөрөв дээр гарахдаа Александр Георгиевийг хуурч дөнгөсөн ч эцсийн мөчид хаалгач цохиураа шидснээр Овечкинд цохилт хийх боломжийг олгоогүй.


Гэвч NHL-ийн дүрмийн дагуу хаалгач ийм үйлдэл хийх хориотой тул Александр Овечкинийг гоол оруулсанд тооцож, улмаар баг нь хожил авлаа.

Хэдхэн хоногийн өмнө Александр Овечкин энэ улирлын 45 дахь гоолоо оруулснаар 10 улирал 45 болон түүнээс олон гоол оруулсан амжилтаараа алдарт Майк Босси болон Уэйн Гретцкигийн 9 улирал 45 болон түүнээс дээш гоол оруулсан амжилтыг давсан юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE