Монголын бизнесмэнүүд АН-д итгэлээ

Д.Бат-Очир

Под текст

2016 оны сонгуулиар төрийн эрхийг авсан МАН өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд төрийн бус байгууллагуудын эрх мэдлийг ч гартаа оруулсан. МУЗН, МСНЭ, МЭХ гээд тоочоод байвал МАН-ын гараас мултарсан ТББ үлдээгүй байв.
Тэгвэл өчигдөр /2019.2.28/ болсон МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль арай өөр дүнтэй боллоо. Товчхондоо МАН энэ танхимын удирдлагыг авч чадсангүй. Уг нь МАН-ын төлөөлөл болж “Урбанек” Б.Лхагважав улиран сонгогдохоор өрсөлдсан. Харин тус Танхимын гишүүд АН угшилтай “Ю Эф Си” О.Амартүвшинг сонголоо.
Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлсөн.
1. Нийслэлийг бүрэн утгаар нь гартаа оруулах гээд НИТХ-ын даргаар Дагва гэдэг нөхрийг “сонгох” гээд МАН-ын удирдлагууд МҮХАҮТ-ын сонгуулийг “хордуулж” амжсангүй.
2. Сүүлийн хэд хоногт олны анхаарлын төвд байсан Хотын даргын сонгуулийг холион бантан болгож, НИТХ-ыг “хогийн сав” мэт болгож Амарсайханыг залсан үйл явц үндсэндээ хотын иргэдийн сонголтыг нулимж, хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн явдал болсон. Олон нийт үүнд асар их дургүйцсэн.
Эдгээр хоёр үндсэн шалтгааны улмаас МАН-ынхан МҮХАҮТ-ыг өөрийн болгож чадсангүй.
Нөгөөтэйгүүр Монголын гол хөдөлгөгч хүч болох бизнесмэнүүд ийм сонголт хийсэн нь 2020 оны сонгуульд МАН хэрхэн оролцохыг бараг “зураад” өгчих шиг боллоо.
Ингэж цаагуур биш наахнуур харахул эрх баригч МАН ямартай ч томоохон бизнесмэнүүдийн итгэлийг алдсаныг урьд шөнийн сонгууль харууллаа.

Эх сурвалж: news1.mn

SHARE