ТӨХ-ны 1996-2000 оны үйл ажиллагааг УИХ-аас шалгаад ингэж дүгнэж байв-III

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

Төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаа болон хууль тогтоомж зөрчиж, төрийн өмчийн эд хөрөнгийг үрэгдүүлсэн идэж ашигласан нь тогтоогдсон хүмүүст төлбөр ногдуулж барагдуулах, хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, шударга бус явагдсан зарим хувьчлалыг залруулах, дахин хувьчлах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн байдлыг ТӨХ-нд шалгах ажлын хэсгийг УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2002 оны 195 дугаар захирамжаараа байгуулж байжээ.

Ажлын хэсгийг дээрх чиглэлийн дагуух шалгалтыг 2002 оны сүллчээс 2003 оны дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаанд явуулсан байна.

Ингэхдээ ТӨХ-ны 1996-2000 оны үйл ажиллагааг хамруулсан байна. Энэ хооронд төрийн өмчийг хувьчлах үйл ажиллагаа болон төрийн өмчийн ашиглалт, зарцуулалтын талаар гарсан гажуудлыг залруулах арга хэмжээ авч, иргэдээс гаргасан гомдол саналын дагуу олон нийтэд мэдээлнэ гэсний дагуу ажиллаж, хууль бус, зөрчилтэй үйл ажиллагааг олж илрүүлэх, түүнийг залруулах талаар ТӨХ-ны ажилтай “танилцсан” байгаа юм.

Дээрх хугацаанд буюу 1996-1999 онд ТӨХ-ны даргаар одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд ажиллаж байжээ. Харин 1999-2000 онд УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан, “Монгол шуудан” банкны Дашзэвэгийн Зоригт ажиллажээ.

Ажлын хэсэг дараах тайлан, дүгнэлтийг гаргасан боловч удирдамжид зааснаараа “хууль тогтоомж зөрчиж, төрийн өмчийн эд хөрөнгийг үрэгдүүлсэн идэж ашигласан нь тогтоогдсон хүмүүст төлбөр ногдуулж барагдуулах, хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, шударга бус явагдсан зарим хувьчлалыг залруулах, дахин хувьчлах талаар” ямар нэг арга хэмжээ аваагүй байдаг юм байна.

WWW.NEWS1.MN мэдээллийн сайт ажлын хэсгийн дүгнэлтийг элдэв нэмэлт хачиргүйгээр цувралаар хүргэж байна.

SHARE