МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч удахгүй тодорно

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох ХХ их хурал эхэллээ. Энэ удаагийн хурлаар МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан, МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Танхимын Ерөнхийлөгчид МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE