Шакира Испанийн шүүхэд дуудагдлаа

Колумбын нэрт дуучин Шакира Испанийн шүүхэд дуудагджээ.Түүний  татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулсан зургаан тохиолдлыг хянан шалгаж, улмаар Испанийн Каталоны Эсдлугес де Лиобрегат хотын шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Нийтдээ 14.6 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж буй гэнэ.

Хэвлэлүүдийн мэдээлснээр бол Шакира оффшор бүс дэх 14 компаниар дамжуулан орлогоо нуун дарагдуулж байжээ.

Шүүх хурлыг зургаадугаар сарын 12-нд товлосон байна.

Шакира Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн хамгаалагч Жерар Пикетэй гэрлэж,  нөхөр болон хоёр хүүгийнээ хамтаар Барселон хотноо амьдардаг юм.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE