Леди Гага найз залуугаасаа элдэв шуугиангүй салав

Дуучин бүсгүй Леди Гага “Оскар” гардуулах ёслолын өмнөхөн сүйт хархүү Кристиан Кариногоосоо харилцаагаа тасалжээ. Гэхдээ ямар ч дуулиан шуугиангүйгээр хоёр тийш болсон байна.

“Заримдаа амрагийн харилцаа элдэв шуугиан зөрчилгүйгээр дуусдаг жамтай. Яг түүгээр энэ удаад боллоо” хэмээн дуучны төлөөлөгч мэдээлжээ.

Леди Гага одоо зөвхөн дуучин гэгдэхээ больж бас жүжигчин болсон. Тэрбээр Брэдли Куперийн найруулсан A Star is Born кинонд тоглосноор “Оскар”-т хүртэл нэр дэвшээд байгаа билээ.

Түүнийг өөрийн агент Кристиан Каринотой амрагийн харилцаатай болсон талаар жил гаруйн өмнөөс шуугиж эхэлсэн юм. Тэд ч харилцаагаа нуулгүй Superbowl-д хөтлөлцөн очиж, харин Elle шагналыг гардахаар тайзнаа гарахдаа Кариног “Миний сүйт залуу” хэмээн гэж дуудснаар тэдний сүй тавьсныг олон нийт мэдсэн билээ.

Гэвч сүүлийн сар гаруйн хугацаанд харилцаа нь хөндийрч, хоёулаа салахаар шийджээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE