18 жилийн өмнө сураггүй алга болсон дүүгийнхээ цогцсыг хөлдөөгчинд хадгалж байжээ

 

Хорват улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт байрлах Паловец тосгоны нэгэн бүсгүй 18 жилийн өмнө сураггүй алга болжээ.

2000 онд Франц улсад ажиллахаар гэрээсээ явсан охин Ясмина Доминич нь сураггүй алга болсон талаар 2005 онд эцэг эх нь цагдаад мэдэгдсэн аж.

Цагдаа нар тухайн үед гэрт нь нэгжлэг хийлгүй ойр орчимд эрэл хайгуул хийгээд өнгөрч.

Гэтэл бүсгүйн цогцсыг гэрийнхээ хөлдөөгчид хийгээд олон жилийн турш хадгалсаар өдий хүрснийг саявтархан илрүүлжээ. Аав нь хоёр жилийн өмнө өөд болж, ээж нь Германд ажиллаж амьдарч буй тул одоо тэр гэрт Ясминагийн эгч нь охин болон хүргэнийхээ хамт амьдардаг гэнэ.

Паловец тосгонд цахилгаан тасарсны улмаас хөргөгчнөөс эвгүй үнэр гараад буйг хүргэн нь анзаарч хайж үзтэл цогцос олсон ажээ. Тэрбээр өмнө нь гэрт нууц хөлдөөгч байдгийг огт мэдээгүй гэж цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурьджээ.

Цагдаа нарын таамаглаж буйгаар бол Ясмина Доминичийг эгч нь хөнөөсөн тул хэрэг явдлыг нуун дарагдуулахын тулд сураггүй алга болсон мэт болгож, харин цогцсыг хөлдөөгчид хийсэн байж болох гэнэ. Ямартай ч эгчийг нь баривчлан хорьж, шалгаж эхэлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE