Нөхөн сонгуульд МАН-аас гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат өрсөлдөнө

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорч эхлээд байна. МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Тэгвэл МАН-аас нэр дэвших хүний нэр тодорчээ.

Тэр хүн бол БСШУСЯ-ны Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат юм. Тэрээр сонгуульд өрсөлдөхөөр хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгснийг эх сурвалж мэдээлэв.

Г.Эрдэнэбат Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат. УДБЭТ-ийн захирлын албыг хашиж байгаад БСШУЯ-ны соёл урлагийн газрын даргаар томилогдоод байсан юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE