Гаальчид дахин хар тамхи илрүүллээ

Гаалийн ажилтнууд хэдхэн хоногийн өмнө хилээр хагас кг хар тамхи нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон. Тэгвэл дахин энэ төрлийн хэргийг гаальчид илрүүлжээ. Тодруулбал, өнөөдөр Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт боомтоор Монгол Улсын иргэн Т гэгч этгээд мансууруулах бодисын нэг төрөл болох “ice” буюу “мөс”-ийг нэвтрүүлэхийг завджээ.

Гаальчид уг хэргийг тус боомтын хилийн тагнуулын албатай хамтран шалгалтыг үргэлжлүүлж эхэлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE