Брэд Питттэй учиртай болсон эсэхдээ Шарлиз Терон хариулт өгөв

Холливуд төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаж шуугиулж буй Брэд Питт болон Шарлиз Тероны амрагийн харилцааны талаархи цуу ярианд Эллен Деженерисийн шоу нэвтрүүлэгт оролцохдоо жүжигчин эмэгтэй хариулт өгчээ.

“Тийм ээ, би одоо ч гэсэн хэн нэгэнтэй уулздаггүй, ганцаараа байгаа. Чөлөөтэй ганцаараа” гэж Шарлиз Терон өгүүлсэн байна. Гэхдээ сүүлийн үед хэд хэдэн удаа Брэд Питттэй уулзснаа хүлээн зөвшөөрч, “Энэ бол цэвэр ажил хэргийн уулзалтууд байсан” гэжээ.

55 настай Брэд Питт болон 43 настай Шарлиз Терон хоёрыг нэгэн цэнгээний газар хоёулаа хамтдаа тэврэлдэн сууж байхыг харсан гэж нэгэн хүн хэвлэлд ярьсан юм. “Терон архитай коктейль, харин Питт рашаан захиалсан. Тэдний тэврэлдэж, инээлдэж буйг харахад хамтдаа их сайхан байгаа нь илт байсан” хэмээн ярьснаар хэвлэлүүд шуугиан дэгдэж эхэлсэн юм.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE