Дональд Трампыг Абэ Шинзо Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлжээ. Энэ талаар Японы төр засгийн мэдээлэл дээр үндэслэн The Asahi Shimbun мэдээлсэн байна.

2018 оны зургаадугаар сард Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хоёр улсын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтыг хийсэн билээ.

Үүний дараагаар өнгөрсөн намар АНУ-ын төр засаг Абэ Шинзогоос Дональд Трампын нэрийг Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлэхийг албан бус маягаар хүссэн гэнэ. Энэ хүсэлтийг өнгөрсөн намар гүйцэлдүүлжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд Абэ Шинзо Нобелийн Энхтайвны шагналд нэрийг нь дэвшүүлсэн 15 хуудас захидлын хуулбарыг Дональд Трампад илгээсэн гэнэ.

Дональд Трамп Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалтыг энэ сарын 27-28-нд Вьетнамд хийхээр товлосон.

2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн Энхтайвны шагналыг хүртсэн билээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE