Галын дөл хочит долоон настай хүү Болтын дээд амжилтыг эвдэх боломжтой /бичлэг/

АНУ-ын Флорида мужид долоон настай Рудольф Инграм гэх хүү өсч торниж буй ажээ. Энэ хүү хэдэн жилийн дараагаар домогт Усэйн Болтын дээд амжилтыг эвдэх бодит боломжтой гэж мэргэжилтнүүд таамаглаж буй ажээ.

Үеийнхнээсээ нуруугаараа өндөрт орохгүй ч гэсэн Инграм 100 метрийн зайд 13.48 секунд, харин 60 метрийн зайд 8.69 секунд хурдалж, насныхаа дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байгаа аж.

Усэйн Болт 100 метрт 9.58 секунд хурдалсан нь дэлхийн дээд амжилтад тооцогддог. Гайхалтай хурдан хүүд хэвлэлийнхэн болоод мэргэжилтнүүд аль хэдийнэ “Галын дөл” гэх хоч хайрлаад амжжээ.

Хүүг аав нь америк хөлбөмбөгөөр давхар хичээллүүлж буй бөгөөд спортын энэ төрөлдөө ч эхний амжилтаа гаргаад эхэлсэн гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE