Олимпийн аварга Кастер Семеняг эмэгтэй хүн биш гэдгийг нотлохоор шүүхэд ханджээ

2012, 2016 оны олимпийн наадмын хөнгөн атлетикийн 800 метрийн зайн гүйлтэд түрүүлсэн ӨАБНУ-ын тамирчин Кастер Семеняг эмэгтэй гэхээсээ эрэгтэй тал нь илүү давамгайлсан гэдгийг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо /IAAF/ нотлохоор Спортын Арбитрын шүүх  /CAS/-д ханджээ.

Кастер Семенягийн бие дэх тестостерон буюу эр бэлгийн даавар нь эмэгтэйчүүдэд байх ёстой хэмжээнээс үлэмж их тул эрэгтэй хүн гэж тооцох нь зүйтэй гэж IAAF үзэж буй юм байна. Харин тамирчин үүнийг эрс эсэргүүцэж байгаа ажээ.

IAAF-ийн шинэ дүрмийн дагуу эмэгтэй тамирчид гормоны тусгай эм бэлдмэл хэрэглэж тестостероний хэмжээгээ шаардагдах түвшинд хүртэл буулгасан цагт тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

2017 онд IAAF-аас Кастер Семеньяг гормоны эмчилгээ юмуу эсвэл хагалгаа хийлгэхийг шаардсан. Харин тамирчин үүний хариуд тус байгууллагыг шүүхэд өгсөн юм.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE