Ургийн гажигтай хүүхдээ хүнд өвчтэй хүүхдүүдэд донор болгохын тулд төрүүлжээ

АНУ-ын Теннесси мужид оршин суудаг Криста Дэвис хэмээх бүсгүй хэвлийдээ тээж буй үрээ 18 долоо хоногтой байхад нь ургийн гажигтай гэдгийг эмч нараас мэджээ. Тархины нэг тал, мөн гавлын ясны нэг хэсэг нь байхгүй хүүхэд төрнө гэдгийг эмч нар түүнд хэлж, ийм ургийн гажигтай хүүхэд нэг сараас илүү хугацаанд амьдрах боломжгүйг дуулгасан байна.

Гэлээ ч Криста Дэвис хүүхдээ төрүүлэхээр шийджээ. Хүүхэд нь хэдхэн хоног наслах ч гэсэн бусад хүнд өвчтэй хүүхдүүдэд амьдрал хайрлаг гэж тэр шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ нас барсны дараагаар эрхтнүүдийг нь хүнд өвчтэй хүүхдүүдэд донор болгон өгөхөөр шийджээ.

“Дэвис хүүхдээ аборт хийлгээд авахуулчихаж болох байсан ч өвчтэй хүүхдүүдэд туслах үүднээс төрүүлсэн юм” гэж эмч өгүүлсэн байна.

Криста Дэвисийн охин 2.72 кг жинтэй төржээ. Гэлээ ч долоо хоногийн дараагаар нас барсан юм. Хүүхдийн зүрхний хавхлагийг өвчтэй хүүхдэд, харин уушгийг нь эрдэмтдэд өгчээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE