Тайванийн хамгийн “халуухан” багшийн хичээлийг оюутан залуус тасалдаггүй

28 настай нэгэн бүсгүй олон нийтийн сүлжээнд Тайванийн хамгийн “халуухан” багш алдрыг хүртээд байгаа гэнэ.

Жүнли хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зохиогчийн эрхийн талаар цагийн хичээл зааж буй Чэн Жиа Вэний зургуудыг оюутнууд олон нийтийн сүлжээгээр цацснаар богино хугацаанд алдаршжээ.

Хэдхэн хоногийн хугацаанд “халуухан” багшийн инстаграм дахь дагагчдын тоо 91 мянгад хүрсэн байна.

Чэн Жиа Вэнь Хятадын Соёлын Их сургуульд зохиогчийн эрхийн сэдвээр магистрийн зэрэг хамгаалахаар сурч буйн зэрэгцээ их сургуулиудад цагийн багш хийдэг гэнэ.

Түүний зургийг харсан залуус “Дахиад сургуульд очиж суралцмаар санагдчихлаа” гэж бичих болжээ. Мөн хичээлийг нь оюутан залуус огт тасалдаггүй ч харин хичээлээ анхаарч ойлгох тал дээр хүндрэлтэй байдаг гэнэ.

news1.mn Р.Гэгээ

SHARE