ГССҮТ, Канад улсын Макгиллийн их сургуультай хамтран ажиллана

ГССҮТ, Канад улсын Макгиллийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Канад улсын Макгиллийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн мэс заслын тасгийн захирал Дэн Декелбаум нар гарын үсэг зурав.

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажиллуулах, мэдээллийн технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны ажилд оролцуулах, багаар ажиллах, сэргээн засах эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд тохиролцов.

SHARE