Мейветер UFC-тэй тэрбум ам.долларын гэрээ байгуулна гэж бардав

Мэргэжлийн боксын домогт тамирчин, Мөнгө хочит Флойд Мейветер тэрбум ам.долларын гэрээг UFC-тэй байгуулах боломж байгаа талаараа бардан ярьжээ.

“Хүлээн авч болох л санал. Би одоо шууд UFC-тэй гэрээ байгуулчихаж чадахаар байна. Гэхдээ мэдээж, өөрөө хүсвэл шүү дээ. Тэд 3-4 тулаан хийх тэрбум ам.долларын санал тавьсан” хэмээн Флойд Мейветер өгүүлжээ.

Мөн UFC-гийн дэлхийн аварга асан Конор Магрегорын тухай үг унагаад амжжээ.

“Конор бол цагаан арьстай Флойд Мейветер. Гэхдээ дууриамал л даа. Хараал идсэн муу дууриамал. Гэвч би түүнийг бас хүндэлнэ ээ. Бүрхээ авч мэхийе. Учир нь тэр жинхэнэ тулаанч” хэмээн Флойд Мейветер ярьсан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE