Кендалл Женнер: Би батгатай гэдгээ мэднэ, битгий сануулаад бай!

Дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч Кендалл Женнер өөрийгөө төгс биш хүн гэж мэдэгдээд арьсных нь асуудлаар гоочилж, шүүмжлэхгүй байхыг олон нийтээс хүсчээ.

“Миний арьсны талаар интернэтээр байнга л ярьж, шүүмжилж, гоочилж байдаг. Нэг удаа хүмүүсийн үгэнд эмзэглэж хэдэн хоногийн турш сэтгэл санаа тавгүйтэж уйлж билээ. Дараа нь энэ бүхнийг даван гарч, илүү хүчтэй болох ёстой гэж өөртөө хэлсэн.

Намайг та бүхэн битгий буруу ойлгоорой. Би өөгүй төгс хүн биш шүү дээ. Надад эмзэгдэх сэтгэл зүрх гэж бий. Олон нийтийн сүлжээгээр хүнийг илт шүүж гоочлох нь зохимжгүй гэж би боддог” хэмээн Кендалл Женнер ярьсан байна.

2018 оны “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолд очсноор Кендалл Женнерийг батгатай, арьсны асуудалтай гэх мэтээр олон нийтийн сүлжээгээр баалж гоочилсон тул дахин тийм ёслолд оролцох эсэхдээ ч эргэлзэж буйгаа мөн өгүүлжээ.

“Магадгүй ганц удаа л “Алтан бөмбөрцөг”-т очсон минь тэр байх. Би дахиад тиймэрхүү ёслолд очихгүй байхсан гэж бодтолоо интернэтээр элдвээр хэлүүллээ. Тэгэхэд үнэхээр миний арьс батгатай болчихсон байсан. Гэлээ ч би өөртөө “Жижиг батганаас болж том арга хэмжээнд очихгүй байх гэж үү?” гэж хэлээд гарсан юм.

Би өөрийгөө батгатай гэдгээ мэднэ. Бүр дэндүү сайн мэднэ. Тэгэхээр та бүхэн надад түүнийг минь байнга битгий сануулаад бай л даа. Миний харж, мэдэж байгаа юмыг зүгээр тайван орхичихож болохгүй юу.

Орчин үеийнхний энэ олон нийтийн сүлжээ нэг талдаа биднийг золиос болгож буйг би үгүйсгэхгүй. Бүсгүйчүүд төгс зурагтайгаа адил байхын тулд өөрийнхөө эрүүл мэнд, сэтгэл зүрх, цаг хугацааг зольж байна” хэмээн Кендалл Женнер өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE