Брэд Питт 15 жилийн дараа хуучин эхнэрийнхээ төрсөн өдөрт дахин очлоо

Женнифер Энистоны 50 насны төрсөн өдөр маргааш буюу хоёрдугаар сарын 11-нд болно. Жүжигчин тэмдэглэлт ойн төрсөн өдрийнхөө үдэшлэгийг хоёр хоногийн өмнө буюу өчигдөр хийсэн байна. Лос-Анжелесийн Sunset Hotel-д болсон тус үдэшлэгт Орландо Блум, Кэти Перри, Барбара Стрейзанд, Дайан Китон, Эллен Деженерис, Дэвид Аркетт, Кэйт Хадсон, Гвинет Пэлтроу нарын зэрэг олон алдартан уригдаж очжээ.

Гэхдээ олныг гайхшруулсан нэгэн явдал нь Брэд Питт үдэшлэгт ирсэн явдал байлаа. Брэд Питтийн анхны эхнэр нь Женнифер Энистон. Тэд таван жил хамтдаа амьдарсан юм. Гэвч Анжелина Жолид сэтгэл алдарсан Брэд Питт салж одсон. Тэгвэл ийнхүү 15 жилийн дараагаар Брэд Питт анхны эхнэрийнхээ төрсөн өдрийн үдэшлэгт хүрэлцэн очжээ.

Брэд Питтийн энэ алхам түүнийг Женнифер Энистонтой эргэн нийлж магадгүй гэсэн цуу яриа дэгдэх үндэс болоод байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE