Заан гэнэт уурлаж бүсгүйг соёогоороо өргөжээ /бичлэг/

19 настай тайланд бүсгүй Ничанат Манучам зааны өмнө очиж селфи хийхээр тэмүүлжээ. Гэтэл заан гэнэт уурлаж, бүсгүйг соёгоороо өргөн авч, хоёр минутын турш нааш цааш савлан ихэд айлгажээ.


“Эхэндээ заан их тайван дөлгөөн байх шиг санагдсан. Гэтэл гэнэт намайг дээш өргөчихсөн. Тэгээд намайг хоёр тийш нь савлаж гарсан. Би аль болох унахгүйг хичээн соёноос нь чадлаараа зуурсан” хэмээн бүсгүй ярьжээ.

Фан Тонг хэмээх нэртэй заан хоёр минут орчим ийнхүү аашилсны эцэст бүсгүйг газарт буулгажээ. Бүсгүй гэмтэл бэртэл аваагүй ч нуруу бага зэрэг шархалж улайсан гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE