Далглиш: Клоппт “Оскар” өг!

Английн “Ливерпүүл”-ийн нэрт хөлбөмбөгч мөн дасгалжуулагч Сэр Кенни Далглиш Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөний хүрээнд дэгдэж буй сүүлийн яриануудын талаар бодлоо хэлжээ.

“Гвардиола “Ливерпүүл”-ийн байранд баймаар байна гэж хэлсэн хэрэг үү? Түүний үгийг битгий сонс. Тэр өөрийнхөө байранд, бид бас өөрсдийнхөө байранд байх болно. Хувь заяа бидний гарт байгаа. Улирлын төгсгөл дөхөөд ирэхээр иймэрхүү сэтгэлзүйн дайн хэвлэлээр их цувна. Гэвч ийм үгс биш харин талбай дээр юу болж, ямар дүнгээр дуусч буй нь л бодит нөлөөтэй. Энэ улирлын ихэнх тоглолтод бид зөв бас сайн тоглосон. Хэрвээ энэ чигээрээ байвал баярлах цаг мөдхөн.

Юрген Клопп сандарч мэгдээд эхэлсэн гэж үү? Тэгвэл түүнд “Оскар” өг. Учир нь би лав нүүр царайнаас нь сандрал мэгдэл олж харахгүй байна. Клопп бол эдүгээ цагт “Ливерпүүл”-д байж болох хамгийн шилдэг мэргэжилтэн. Сандарч мэгдэж болно шүү дээ, хүн юм чинь. Аваргын цомыг гардснаас хойш 29 жил өнгөрчээ. Энэ чинь хэдэн үеийн удаан хүлээлт” хэмээн Клопп өгүүлсэн байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE