“Фламенго”-гийн 14-17 насны зургаан хөлбөмбөгч галд шатаж амиа алдав

Хөлбөмбөгийн ертөнц сүүлийн үед аймшигтай эмгэнэлтэй мэдээгээр тасрахгүй байна. Өнөө өглөө орон нутгийн цагаар 05:00 цагийн орчимд Бразилын “Фламенго”-гийн өсвөрийн багийн 14-17 насны зургаан хөлбөмбөгч галд шатаж амиа алдсан золгүй явдал гарлаа.

Клубын бэлтгэлийн төвийн нэг хэсэг шатсны улмаас ийнхүү хөвгүүд амиа алджээ. Орон нутгийн цагаар 05:00-д гарсан галыг 07:30 цаг орчимд унтраажээ.

Амиа алдсан зургаан хөвгүүний дөрөв нь “Фламенго”-гийн өсвөрийн багийн тоглогч бол хоёр нь шалгаруулалтад оролцохоор байрлаж байсан хөвгүүд гэнэ. Мөн гурван хүүхэд шархдаж эмнэлэгт хүргэгдснээс нэгийнх нь бие маш муу байгаа аж.

Үүнээс гадна клубын дөрвөн ажилтан амиа алджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE