Морь жилтний товч төөрөг засал

Зурхайч Л.Тэрбишийн 12 жилтний Шороон гахай жилийн товч төөрөг, засал

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

 

1930, 1942, 1966, 1978, 2002, 2014 оны эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1918, 1954, 1990 оны эмэгтйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1990 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1930 оны эрчүүд болон 1954 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 2014 эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1930, 1954, 1990 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1918 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2014 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1954, 1978 оны эрчүүд болон 1966, 2014оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1930, 1942, 1966, 1978, 2002, 2014 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1930, 1942, 1966, 1978, 2002, 2014 оны эмэгтэйчүүд саад тотгороос сэргэмжилж, сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

SHARE