Туулай жилтний товч төөрөг засал

1927 оны эрчүүд болон эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1987 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1963 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1999, 2011 оны эмэгтэйчүүд болон 1987 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1915, 1951, 2011 оны эмэгтэйчүүд болон 1915 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 2011 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1927, 1975 оны эрчүүд болон 1975 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1927, 1951, 1975, 1999 оны эрчүүд болон эмэгтэйчүүд, 1915, 1939, 1963, 1987, 2011 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1915, 1939, 1987, 2011 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1963 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно.

SHARE