Үхэр жилтний товч төөрөг засал

2009 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1949, 2009оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1925, 1961, 1985 оны эмэгтэйчүүд ба1925 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1949, 1961 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1937 оны эмэгтэйчүүд болон1985 эрчүүд санаж сэдсэн үйлд саад гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1937, 1961, 2009 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1913, 1925, 1973, 1985, 1997 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1949 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1913, 1985 оны эмэгтэйчүүд болон 1949 оны эрчүүд саад тотгороос сэргэмжилж, сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1925, 1973, 1997 оны эрчүүд болон эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

SHARE