Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдав

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаан өнөөдөр дүүргийн Чуулганы танхимд болж, ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 37 төлөөлөгч хуралд оролцон, ирц 90,2 хувьтай хуралдлаа.


Энэ удаагийн хуралдаанаар дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох, мөн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан байна.

SHARE