Амрагийн дээд аав ээж хоёр золгодоггүй

ЦАГААН САРЫН БАЯР 2019.II.5 – II.10-нд 6 хоног

-Засгийн газраас хоёрдугаар сарын 8-ны баасан гарагийн ажлын өдрийг хоёрдугаар сарын  2-ны бямба гарагт шилжүүлсэн тул энэ жилийн Цагаан сар 2019.II.5 – II.10-нд зургаан хоног үргэлжилнэ-

Билэг авьяаст монголчуудын аман зохиол “Ертөнцийн гурав”-т
– Арслан тавгандаа хөхтэй байдаг нэг хачин
– Амтай байтлаа шилээрээ дуугардаг голио нэг хачин
– Амрагийн дээд аав ээж золгодоггүй нэг хачин гэж гардаг.
Булт олноороо бие биенээ хүндэтгэн, аав ээжийгээс бусад нь өвөр хоорондоо амар мэндээ мэдэж золгодог их хүндэтгэлийн Цагаан сарын баяр айсуй.
Монголчууд албан ёсоор Григорионы цаглабарыг, дэлхийн ихэнх улсын нэгэн адил хэрэглэж байгаа. Цаашид ч хэрэглэх нь 100 хувь баталгаатай. Хос бичигтэй, бас хос тоололтой хэмээн омогшдог монголчууд бид Григорионы хэмээх аргын тооллыг цаг үргэлж буюу жилд 365 хоног, харин Төгс буянтын хэмээх билгийн тооллыг жилд хоёрхон удаа албан ёсоор хэрэглэдэг. 365 хоног хэрэглэх тухайд маш ойлгомжтой асуудал.

Жилд хоёрхон удаад гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиас эш татаж танд тодотгож хэлье. Тус хуулийн 76 дугаар зүйлийн “Нийтээр амрах баярын өдөр”-ийн —1.2-т “Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3”, —1.7-д “Их Эзэн хааны төрсөн өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын иргэдийн жилд нийтээр амран баярлах, баярлан амрах 14 өдрөөс зөвхөн Цагаан сарын гурав, Чингис хааны мэндэлсэн нэг, нийт 4 өдрийн огноог төрийн хуулиар, албан ёсоор Төгс буянтын зурхайн тооллоор зохицуулдаг болох нь ойлгогдоно. Ингэхэд ирж буй Билгийн тооллын XYII жарны шарагчин Гахай жилийн хаврын тэргүүн Бар сарын шинийн 1, 2, 3 нь аргын тооллын хэдэн сарын хэдний өдөртэй давхцаж байна вэ?

Цагаан сарын шинийн нэгэн нь 2019 оны хоёрдугаар сарын 5-ны мягмар гарагтай давхцаж байна. Тиймээс цаашид үргэлжлүүлэн баярлан амрах шинийн хоёрон, гурван нь 6, 7-ны лхагва, пүрэв гарагт тохионо гэсэн үг. Засгийн газраас хоёрдугаар сарын 8-ны баасан гарагийн ажлын өдрийг хоёрдугаар сарын  2-ны бямба гарагт шилжүүлсэн тул энэ жилийн Цагаан сар 2019.II.5 – II.10-нд зургаан хоног үргэлжилнэ. Дашрамд ойрын жилүүдэд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний Цагаан сар хэдийд эхлэхийг толилуулъя.

Аргын тооллын он Билгийн тооллын жил Шинийн нэгэн
2019 шарагчин Гахай – – – – – 2019.2.5 – – – – – – – МЯГМАР гараг
2020 цагаан Хулгана – – – – – – 2020.2.24- – – – – – ДАВАА гараг
2021 цагаагчин Үхэр – – – – – – 2021.2.12- – – – – – БААСАН гараг
2022 хар Бар – – – – – – – – – – – -2022.2.2- – – – – ЛХАГВА гараг
2023 харагчин Туулай – – – – – 2017.2.21- – – – – – МЯГМАР гараг
2024 хөх Луу – – – – – – – – – – – 2024.2.10- – – – – БЯМБА гараг
2025 хөхөгчин Могой – – – – – -2025.3.1- – – – – – – – БЯМБА гараг
2026 улаан Морь – – – – – – – – – 2026.2.18- – – – – – -ЛХАГВА гараг
2027 улаагчин Хонь – – – – – – – 2027.2.7- – – – – – – -НЯМ гараг
2028 шар Бич – – – – – – – – – – – 2028.2.26- – – – – – – БЯМБА гараг
2029 шарагчин Тахиа – – – – – -2029.2.14- – – – – – – ЛХАГВА гараг
2030 цагаан Нохой – – – – – – – 2030.2.3- – – – – – – – – НЯМ гараг

Эх сурвалж: Aguulga.mn Сэтгүүлч Б.ЕРЭНТЭЙ

SHARE