Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөтэй боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 21-р хуралдаанаар “Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-г өргөн барьж батлууллаа. Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Нийслэлийн иргэд эрүүл аюулгүй орчинд сайжруулахын тулд “Өөрийн онцлогтой цэцэрлэгт ногоон хотыг хамтаараа байгуулна” гэсэн зорилгын доор нэгдэж ногоон байгууламжийн дунд хугацаанд баримтлах /10-12 жилд/ бодлогын баримт бичигтэй боллоо.

Хотын агаар, хөрсний бохирдолтыг бууруулж нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд 4 стратегийн чиглэлийг тодорхойллоо. Цаашид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг өргөжүүлэхэд салбарын эрдэм шинжилгээний байгууллага, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, иргэд, аж ахуй нэгж байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн 724 төсөл хөтөлбөрийг танилцуулж хэрэгжүүлэх арга зам, хөрөнгө оруулалт эх үүсвэрийн хэрхэн бүрдүүлэх талаар  танилцууллаа гэж УБЗАА-наас мэдээлэв.

SHARE