Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн баярын босгон дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр ‘’Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд өөрийн хүч хөдөлмөр, залуу нас, мэдлэг чадвараа  харамгүй зориулсан ахмадуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна гээд ахмадууддаасар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Уг арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан болон албаны бусад хүмүүс оролцож 120 ахмад ажилтанууддаа хүндэтгэл үзүүлж, санал хүсэлтийг нь сонссон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

SHARE