Хан-Уул дүүргийн шүүх “Голомт”-ын Д.Баясгаланг 30 хоногоор хорихоор шийдвэрлэлээ

 

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалаанг даваа гаригт буюу 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр АТГ-аас дуудаж байцаалт авсан.

Мөн прокурорын зөвшөөрлөөр түүний холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн юм. Түүнчлэн Д.Баясгаланг орой нь ШШГЕГ-ын харьяа Цагдах хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Д.Баясгалан нь “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад дарамтлуулаад дөрвөн сая ам.доллар өгсөн гэх хэргээс гадна Оюутолгойтой холбоотой асуудлаар цагдан хоригдсон гэх мэдээлэл яригдаж байгаа юм.

Өнөөдөр /2019.1.23./ Хан-Уул дүүргийн шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE