Мексикт хүн амины хэргийн тоо түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

2018 онд дэлхийн дахинд хүн амины хэргийн тоогоор Мексик улс тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд тус улсад 33341 хүн амины хэрэг гарчээ. 2017 онд тус улсад 28866 хүн амины хэрэг гарч байсан бол өнгөрсөн онд 15 хувиар өссөн гэсэн үг юм.

2017 онд 759 эмэгтэй бусдын гарт амь үрэгдсэн бол өнгөрсөн жил 861 болж өссөн байна.

Мексикт хүн амины хэргийн тоо өсч буй нь хар тамхины наймаачдын зүгээс жирийн иргэдийг хэрцгийлэн дарамталдагтай шууд холбоотой гэнэ.

Мөн сэтгүүлчдийн хувьд ч Мексик хамгийн халгаатай улс. Өнгөрсөн жил есөн сэтгүүлч тус улсад амиа алджээ.

News.mn Р.Гэгээ

 

 

SHARE