“Оскар”-т нэр дэвшигчдийг зарлалаа

Америкийн Кино академийн дээд шагнал “Оскар” гардуулах ёслол хоёрдугаар сарын 24-нд болно. Тус шагналын төрөл бүрт нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. Ёслолын ажиллагааг Трэйси Эллис Росс хөтлөхөөр болсон байна.

Энэ удаагийн “Оскар”-т Альфонсо Куароны “Roma”, Йоргос Лантимосын “The Favourite” тус бүр 10 төрөлд нэр дэвшжээ.  Кино шүүмжлэгчдийн таамаглаж буйгаар бол Фредди Меркьюригийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody” болон найруулагч Питер Фарреллигийн бүтээл “Green book” мөн Альфонсо Куароны “Romа” гол өрсөлдөгчид байх бололтой.

Та бүхэнд “Оскар”-ын зарим төрлүүдэд нэр дэвшигчдийг танилцуулья.

Шилдэг кино:

Black Panther  (Найруулагч: Райан Куглер. Продюсер: Кевин Файги)

BlacKkKlansman (Найруулагч: Спайк Ли. Продюсер: Жейсон Блум)

Bohemian Rhapsody (Найруулагч: Брайан Сингер. Продюсер: Грэм Кинг)

The Favourite (Найруулагч: Йоргос Лантимос. Продюсер: Сеси Дэмпси)

Green Book (Найруулагч: Питер Фаррелли. Продюсер: Жим Бёрк)

Roma (Найруулагч: Альфонсо Куарон. Продюсер: Николас Селис)

A Star Is Born (Найруулагч: Брэдли Купер. Продюсер: Билл Гербер)

Vice (Найруулагч: Адам Маккэй. Продюсер: Брэд Питт)

Шилдэг найруулагч:

Альфонсо Куарон (Roma)

Йоргос Лантимос (The Favourite)

Спайк Ли (BlacKkKlansman)

Adam McKay (Vice)

Павел Павликовски (Cold War)

Шилдэг эмэгтэй гол дүр:

Ялица Апарисио (Roma)

Гленн Клоуз  (The Wife)

Оливиа Колман (The Favourite)

Леди Гага (A Star Is Born)

Мелисса Маккарти (Can You Ever Forgive Me?)

Шилдэг эрэгтэй гол дүр:

Кристиан Бэйл (Vice)

Брэдли Купер (A Star Is Born)

Уиллем Дефо (At Eternity’s Gate)

Рами Малек (Bohemian Rhapsody)

Вигго Мортенсен (Green Book)

Шилдэг эмэгтэй туслах дүр:

Эми Адамс (Vice)

Марина де Тавира (Roma)

Режина Кинг (If Beale Street Could Talk)

Эмма Стоун (The Favourite)

Рэйчел Вайс (The Favourite)

Шилдэг эрэгтэй туслах дүр:

Махершала Али (Green Book)

Адам Драйвер (BlacKkKlansman)

Сэм Эллиотт (A Star Is Born)

Ричард Грант (Can You Ever Forgive Me?)

Сэм Роквэлл (Vice)

Шилдэг хүүхэлдэйн кино:

Incredibles 2

Isle of Dogs

Mirai

Ralph Breaks the Internet

Spider-Man: Into the Spider-Verse

Гадаад хэл дээрх шилдэг кино:

Capernaum (Ливан)

Cold War (Польш)

Never Look Away (Герман)

Roma (Мексик)

Shoplifters (Япон)

News1.mn Р.Гэгээ

 

SHARE