Роналдо буруугаа хүлээж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонслоо

Испанийн нийслэл Мадридын шүүх өнөөдөр португал хөлбөмбөгч Криштиано Роналдогийн хэргийг шүүн хэлэлцлээ. Улаанбаатарын цагаар 16:50 цагт эхэлсэн тус шүүх хуралд Криштиано Роналдо сүйт бүсгүй Жоржина Родригесийнхоо хамт иржээ.

Шүүх дээр Роналдо өөрийнхөө гэм бурууг хүлээж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон байна. Тэрбээр шүүхийн байрнаас гарахдаа “Би маш сайн байгаа” хэмээн инээмсэглэн хариулжээ.

Түүнийг 2011-2014 онд Испанийн “Реал Мадрид”-д тоглож байхдаа 14.7 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан юм. Тэгвэл Роналдо өөрийн буруугаа хүлээснээр 18.8 сая евро торгуульд төлж, мөн хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонслоо.

Испанид өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй хүн хоёр хүртэлх жилийн ял сонсвол түүнийг нь тэнсэн харгалзах ялд шилжүүлдэг хуультай ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE