“Голомт”-ын Д.Баясгаланг цагдан хорилоо

“Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад дарамтлуулаад дөрвөн сая ам.долларыг дүүгийнх нь дансаар дамжуулж өгсөн гэж мэдэгдсэн.

Д.Дорлигжав энэ талаар хоёр сая ам.доллар нь Т.Ганболд, “Голомт” банк, түүний дүү Д.Баатар гурвын хоорондын тооцоо байсан. Харин нөгөө хоёр сая ам.долларыг Т.Ганболдын компаниас “андуурч шилжүүлсэн” гэх гүйлгээ байсан гэж баримт үзүүлж тайлбарласан.

Ингэхээр дөрвөн сая ам.долларын учир зангилааг тайлдах хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан болж таарч байгаа юм.

Түүнийг өчигдөр /2019.1.21./ АТГ-аас дуудаж байцаалт авсан. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүний холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн юм. Түүнчлэн Д.Баясгаланг орой нь ШШГЕГ-ын харьяа Цагдах хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE