Алан Ширер: Салахын өмнөөс ичих шиг боллоо

Английн Премьер лигийн 23 дугаар тойргийн “Ливерпүүл”-“Кристал Пэлас”-ын тоглолт 4:3-аар өндөрлөсөн. Долоон гоолтой тэмцэлтэй сонирхолтой тус тоглолтын тухай Английн нэрт довтлогч Алан Ширер үзэл бодлоо хэлэхдээ египет залуу Мохамед Салахыг жүжиглэж унасан гэж үзэж буйгаа ний нуугүй хэлжээ.

“Одоо Салахын үйлдлийг сайн ажиглаж, ярилцах цаг болжээ. “Ньюкасл”-тай тоглоход бас нэг тиймэрүү байдал харагдсан. Сая бас тэглээ. Салах бага зэрэг хүрэх төдийд л унаад өгдөг болж. Энэ бол жүжиглэж унаж буй хэрэг.


Би өмнөөс нь бараг ичих шиг боллоо. “Кристал Пэлас”-ын тоглогчид тухайн агшинд галзуурчих дөхснийг ойлгохоос аргагүй. Тэд Салахыг жүжиглэж уналаа гэж бухимдсан. Тэр нь ч зөв” хэмээн Ширер өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE